Монгол Улсын оюуны өмчийн газар, ХААИС-ийн эрдэм шинжилгээ инновацын газар, Хөдөө аж ахуйн төв номын сан, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхим хамтран 2024 оны 04 сарын 17-ны өдөр ХААИС-ийн багш, оюутан, магистрант, докторантууд болон Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад “Судалгааны ажил бичих арга зүй”, “Оюуны өмчийн хамгаалал ба хэрэглээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.