ХАА-н төв номын сан нь 2001 оноос номын сангийн автоматжуулалтын LIB4U программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж номын бааз байгуулах, электрон каталог зохион байгуулах ажлыг эхэлсэн. 2025 оны байдлаар LIB4U электрон каталогт 32,352 төрлийн 126,318 ширхэг ном, 4,267 төрлийн 4,726 ширхэг эрдмийн ажил, 1,882 төрлийн 2,895 ширхэг аудио видео материал, 524 төрлийн тогтмол хэвлэлийн 11,606 дугаар, 19,339 нийтлэл, 6,556 вэб материал бүртгэгдсэн байна.
Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага эрчимтэй өөрчлөгдөж, чанар хүртээмжийг дээшлүүлэх бүх талын нөөц, туршлага харилцан хуваалцах, улмаар судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх зорилгоор 2021.02.06 нд Төрийн өмчийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд төрийн өмчийн 6 их сургуулийн номын санг хамтран ажиллах журам боловсруулсан. Журмын дагуу номын сангийн нэг ижил систем ашиглах хэрэгцээ шаардлага гарсан. Ийнхүү Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн төв номын санд коха програм нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн 2025 оны 06 дугаар сарын 5 нд Нээлттэй програм хөгжүүлэгчдийн холбоотой гэрээ байгуулан ажилласан.
Гэрээний дагуу ХАА-н төв номын сангийн үйл ажиллагааг автоматжуулан Koha системд хөрвүүлэх, баримтжуулах, номын сангийн үйлчилгээг цахимжуулах, номын сангийн системд тохируулах, хуучин өгөгдлийг шинэ системийн өгөгдлийн санд оруулах, тохируулга хийх, зэрэг үйл ажиллагаа хийгдсэн.
ХАА-н төв номын сангийн http://catalog.muls.edu.mn/ каталогоос ном, сурах бичиг, автореферат, аудио видео материал, бакалавр, магистр, докторын бүтээл, тогтмол хэвлэл зэрэг материалуудын төрлөөр интернэтээр хайх, захиалах боломжтой юм.

