МУБИС, ХААИС, СУИС, Удирдлагын академийн номын сангуудын дунд туршлага солилцох уулзалт 2025 оны 05-р сарын 29 нд МУБИС-ийн номын сангийн хурлын танхимд боллоо.
2025 оны 05 сарын 29-ний өдөр МУБИС, ХААИС, СУИС, Удирдлагын академийн номын сангуудын хамтарсан уулзалт, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулсан. Тус уулзалт, арга хэмжээний зорилго нь номын сангийн бодлого, үйл ажиллагааны онцлогийг харилцан танилцуулах, санал солилцох, цаашид хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн, ХААИС-ийн номын сангийн захирал Б.Буянзаяа нар өөрсдийн номын сангийн танилцуулга, мэдээллийг хүргэж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
Уулзалт, арга хэмжээний хүрээнд тус сургуулийн номын санчдын дунд нөхөрсөг волейболын тэмцээн зохион байгуулагдав.


