ХАА-н төв номын сан нь 2026 оны 01-р сарын 19 нд номын сангийн бодлого, үйл ажиллагааны онцлогийг харилцан танилцуулах, санал солилцож, туршлага судлах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан БХИС, ДХИС, АШУҮИС-ИЙН НОМЫН САН -гуудтай туршлага солилцох уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Хөтөлбөрийн хүрээнд
Номын сангийн захирал ,эрхлэгч нарын мэндчилгээ, танилцуулга
Харилцан санал солилцож, туршлага судлах
Нийт номын санчид номын сангийн орчинтой танилцаж дурсгалын зураг авхууллаа.
Энэхүү уулзалт нь номын санчид нээлттэй харилцан ярилцаж туршлага судалсан, цаашид их сургуулийн номын сангийн бодлого, эрх зүйн асуудлыг сайжруулах, хамтран ажиллах талаар зөвшилцсөн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Мөн ХАА- н номын сангийн захирал Б.Буянзаяа ХАА-н төв номын сангийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар илтгэхийн зэрэгцээ ХАА-н номын сангийн зүгээс 6 бүлэг бүхий 23 асуултын боловсруулан тулгамдаад буй асуудлынхаа талаар тодруулан туршлага судлан ажиллаа.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн номын сан





Дотоод хэргийн их сургуулийн номын сан



