ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ

                                                                                           ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ-1 /102 ТООТ/
Математик, физик, хими, биологи, амьтан судлал, ургамал судлал, түүх-газар зүй, ёс заншил, иргэний хамгаалалт, хэл шинжлэл, боловсрол судлал, экологи-байгаль хамгаалал, ус цаг уур, ландшафт, геодези, ерөнхий микробиологи, биотехнологи, анагаах ухаан, уран зохиолын эрдэм шинжилгээний бүтээлүүд болон ховор болон цөөн хувьтай ном энэ фондод хадгалагддаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулах, уншигч хэрэглэгчийн судалгаа гаргах, цахим ном хийх, шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгуулж фондоо сурталчлахын зэрэгцээ уншигчдад лавлагаа өгөх ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Фондыг номын санч  Ц.Баярмаа  хариуцан ажиллаж байна.

                                                                                         ҮНДСЭН ФОНД /105 ТООТ/
Гүн ухаан, түүх, философи, ёс зүй, улс төр судлал, компьютер, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, мал аж ахуй, мал эмнэлэг, сэтгэл судлал, агрономи, хөрс судлал, микробиологи, газар тариалан, ногооны аж ахуй, жимсний аж ахуй, ХАА-н бүтээгдэхүүн, техник, цахилгаан хангамж, аялал жуулчлалын чиглэлийн ном сурах бичгүүд сурах бичгийн фондод хадгалагддаг.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ -2 / 205 ТООТ/

Энэ танхимыг 2025 онд байгуулсан бөгөөд 4 салбар сургуулийн   уншигчдад экологи-байгаль хамгаалал, агрономи, инженер-технологийн , мал эмнэлэг, мал аж ахуйн мэргэжлийн ном, сурах бичгээр үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж явуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 54 м2 талбайтай   Даваа-Баасан гаригт 8.00-20.00 цаг хүртэл ном олгох үйлчилгээг  үзүүлж байна. Номын санчаар Ц.Урантэс,  Б.Батзолбоо  нар  ажиллаж байна. 

ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙН УНШЛАГЫН ТАНХИМ /304 ТООТ/

Тус уншлагын танхим нь ХАА-н чиглэлийн монгол, орос, англи, герман сонин сэтгүүл цаасан болон цахим сонин, сэтгүүлээр үйлчлэхийн зэрэгцээ тэдгээрийг нэгж болгон үдэж цэгцлэх, хаягжуулах, данс бүртгэлд бүртгэх, цахимжуулах ажлыг хийж байна. 2015 оноос Lib4U.net программын тогтмол хэвлэлийн модулыг авч сонин, сэтгүүл, өгүүлэл нийтлэлийн мэдээллийн баазыг бий болгож, онлайн каталогоор уншигч хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Танхимыг  номын санч, каталогч   Ж.Бямбажав хариуцан ажиллаж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ -3 /305 ТООТ/ 

Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь ХАА-н чиглэлийн магистр, докторын судалгааны бүтээл, автореферат, аудио видео материал,  лавлагаа номзүйн номоор фондоо баяжуулсан бөгөөд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг  100 хувь цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү танхим нь 54 м2 талбайтай 27 суудалтай эрдэм шинжилгээний бүтээлээр уншигч үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ  лавлагаа ном зүйн  үйлчилгээг үзүүлдэг. Уншигчдийн  эрэлт хэрэгцээнд тулгуурлан  бүтээлийн баяжилт тухай бүр хийх, мэдээлэл боловсруулах, уншигчийн нэгдсэн бүртгэл хийх, цахим материал  унших заавар зөвөлгөө өгч ажиллаж байна.  

Уншигч, үйлчлүүлэгчдэд хэвлэмэл болон цахим мэдээллийн  албан ёсны  эх сурвалжуудыг ашиглан  амаар, бичгээр, утсаар, цахимаар  лавлагаа мэдээллийг хүргэж байна. Лавлагаа  мэдээллийг  ажлын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд  75107777 - 171 утсаар авах боломжтой. Танхимыг номын санч Т. Энхтуяа хариуцан ажиллаж байна.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ-4 /404 ТООТ/

Энэ танхимыг эдийн засаг болон хүний хөгжлийн уншлагын танхимыг нэгтгэн 2025 онд байгуулсан. Эдийн засаг, статистик, нийгэм, уран зохиолын ном, сурах бичгээр үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж явуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 54 м2 талбайтай Даваа-Баасан гаригт 8.00-20.00 цаг хүртэл ном олгох үйлчилгээг  үзүүлж байна. Номын санчаар Ц.Амаржаргал, Г.Нарантуяа  нар  ажиллаж байна.