КАТАЛОГ, НОМ АЖИЛЛАХ ТАСАГ

Сургалт, эрдэм шинжилгээний ажлын агуулга, хөтөлбөрт нийцсэн ном сурах бичиг, докторын болон магистрын зэрэг хамгаалсан бүтээлүүд, CD-ном, CD-бүтээлээр номын сан хөмрөгийг баяжуулж, нэн шаардлагатай ховор ном хэвлэлийг нөхөн бүрдүүлж авах ажил энэ тасагт хийгддэг.
Ном хэвлэл, судалгааны бүтээлүүдийг номыг олон улсын DDC ангиллаар ангилах, техник үйл ажиллагааг хийх, электрон каталогт бүртгэх, нэгжүүдэд хуваарилах, нэгбүрчилсэн болон нэгдсэн бүртгэл хөтлөх, тооллого тайлан тооцоог гаргах ажлууд хийгддэг. Энэхүү танхимд ахлах номын санч О.Халиунаа, каталогч Ж.Бямбажав нар ажиллаж байна.

 

Ахлах номын санч О.Халиунаа

Каталогч Ж.Бямбажав