ТҮҮХЭН ЗАМНАЛ

 ХӨДӨӨ АЖ АХУЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

1958 он

-Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн номын сан нь МУИС-ийн номын сангаас    салбарлан  40000 орчим номтой, нэг номын санчтайгаар байгуулагдав

- Аравтын ангилалд шилжсэн

1969 он 3-р зэргийн номын сан болж зургаан номын санчийн орон тоотой ажиллаж  эхэлсэн

1975 он Соёлын яамны сайдын шийдвэрээр 2-р зэргийн номын сан болон өргөжиж 84000 боть ном, 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон

1986 он 1-р зэргийн номын сан болон өргөжиж 16-18 орон тоотой болж өргөжсөн

1987 он Номын сан ном зүйн ангиллыг /ББК/ нэвтрүүлсэн

1993 он ХАА-н чиглэлийн бүх сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн Монгол улсын ХААҮИС болгон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдон Хөдөө Аж Ахуйн Үндэсний Их Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн

1994  он

-Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн

-ХААИС-ийн номын сангийн сангийн салбар Эдийн Засгийн Факультетийн номын сан байгуулагдсан

1995 он ХААИС-ийн номын сан НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага / FAO/-гийн танхим нээгдсэн

1996 он ХААИС-ийн номын сангийн салбар Мал Эмнэлгийн Факультетийн номын сан байгуулагдсан

1998  он

-“Зах зээлийн эдийн засаг” Санамж өгөх ном зүйн бүртгэл /1990-1997 он/ гаргаж нийтийн хүртээл болгосон. 

-Америкийн Азийн сангийн “ Азид зориулсан ном” хөтөлбөрт хамрагдаж англи хэл дээрх ном хэвлэлээр фондоо баяжуулж эхэлсэн

-Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий ХАА-н төв номын сан болон зохион байгуулагдсан

-Номын сангийн эрхлэгч Ж. Төмөртогоо Флиппин улсын номын сангуудын үйл ажиллагаатай  танилцаж, туршлага судлав

-Лавлагаа ном зүй-мэдээллийн тасаг байгуулагдсан

1999 он

-Номын сангийн зөвлөл байгуулагдав

-МННХ /Соросын сан/-гийн хамтарсан улсын хэмжээний бүх төрлийн номын сангийн фондыг шинэ монгол номоор баяжуулах “ Номын хандив” төсөл, орос ном хэвлэлээр хангах “ Пушкины номын сан” төсөл хэрэгжиж эхэлсэн

-Испани улсын UPC, Ирландын Тринити Коллежтой хамтарсан TACIS-TEMPUS хөтөлбөрийн TRAMAL төсөл хэрэгжиж эхэлсэн

-АНУ-ын Конгерессын номын сантай ном солилцох ажлыг элүүлсэн

2000 он

-УТНС-тай ном солилцооны гэрээ байгуулсан

-TRAMAL төслийн хүрээнд Испани улсын Барселоны Техникийн Их Сургуульд ШУТИС, ХААИС-ийн төслийн удирдагч, зохицуулагч 6 хүн зочилж гэрээ байгуулав

2001 он

-TRAMAL төслийн хүрээнд ХААИС-ийн номын сангийн 6  ажилтан Ирланд Улсын Дублин хотын Тринити коллеж, Испани Улсын Каталоны Техникийн Их Сургуульд зочилж сургалтанд оролцсон. 

-Олон улсын хэмжээнд мөрдөн хэрэглэж буй номын сангийн DDC ангиллын 21 дэх хэвлэлийг монгол хэл дээр орчуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тус ангиллын ХАА-н салбарыг орчуулахад оролцсон

-БСШУЯ-ны сайдын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 180 тоот тушаалын дагуу ХАА-н төв номын сангийн фондыг олон улсын номын DDC ангилалд шилжүүлэх ажлыг эхэлсэн

-Номын сангийн автоматжуулалтын LIB4U программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж  номын бааз байгуулах, электрон каталог зохион байгуулах ажлыг эхэлсэн

2002 он

-Хөдөө Аж Ахуйн Төв Номын Сангийн  2 давхар барилга ашиглалтанд орж үйлчилгээний хүрээ өргөжив

-ХААИС өөрийн бүрэлдэхүүний факультетуудыг бие даасан сургууль болгон өөрчилснөөр ХАА-н төв номын сангийн салбар Эдийн засгийн факультетийн номын сан Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн

2003 он  Магистр, докторын уншлагын танхимыг нээсэн

2005 он

-Номын сангийн каталогийг цахим аргад шилжүүлэн шинээр зураасан кодын үйлчилгээ нэвтрүүлсэн

-Мөн оны 3-р сараас шинээр нэвтрүүлсэн Lib4U програмын уншигчийн бүртгэл, үйлчилгээ, статистик гэсэн гурван модулыг шинээр ашиглаж эхэлсэн

-Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй ном солилцох гэрээ байгуулав

-CD ном, судалгааны бүтээлийн фондтой болсон

-EBSCO мэдээллийн санг ашиглах эрхийн гэрчилгээ авсан

2007 он

-5-р сард Тогтмол хэвлэл болон тогтмол хэвлэлийн материалыг электрон каталогтой болгох зорилгоор ЮНЕСКО-гийн CD S ISIS програмыг ашиглаж эхэлсэн

-12 сард ХАА-н төв номын санд ОХУ-ын Элчин Сайдын Яамнаас 200 ширхэг ном хандивлаж, сертификат гардуулж өгөв

2008 он

-Номын дахин үнэлгээ хийв

-ХАА-н төв номын сангийн салбар Экологи Технологи Хөгжлийн Сургуулийн номын сан байгуулагдсан

2009  он 

-ХААИС-ийн Оюутны 3-р байранд номын сан байгуулагдсан

-Номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоо БСШУЯ-ны “Дижитал номын сан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудын номын сангийн үйл ажиллагаатай танилцах, группын бүрэлдэхүүнд багтаж БНСУ-ын Кореа,Сөүл, Чонбукийн их сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлэв

-Их дээд сургууль, нийтийн номын сангийн эрхлэгч, зарим номын санчдад LIB4U програм ашиглах талаар үзүүлэх сургалт зохион байгуулсан

2010 он

-Утасгүй интернэт буюу wireless сүлжээнд холбогдсон.

-Номын сангийн LIB4U программын 1.9.6 шинэчилсэн хувилбарыг үйлчилгээндээ нэвтрүүлж номын сангийн 10 нэгжид авч ашиглав

-Гадаадын нэр хүнд бүхий англи хэл дээрх 5 цахим мэдээллийн сангийн эрх авсан

-Номын сангийн мэдээлэл зүйч Д. Нямбазар БНЭУ-д мэргэжил дээшлүүлж, дижитал номын сангийн үйл ажиллагаатай танилцсан

2011 он

-“Монгол Улсад ХАА-н талаар хэвлэгдсэн ном бүтээлийн ном зүй” /1971-2009 он Улсын бүртгэн мэдээлэх ном зүйн бүртгэлийг эмхэтгэн хэвлүүлж хэрэглэгчдийн хүртээл болгов

 -Номын сангийн вэб хуудастай болов

2012 он

-Номын санчдын хувцасны журам батлагдаж, номын санчид үйлчилгээний ижил хувцас, алчуур, таних иэмдэгтэй болсон

-Номын сангийн Lib4U програм хангамжийн ID картыг шинээр нэвтрүүлэв

2014  он

-ХАА-н төв номын сангийн Магистр, докторын уншлагын танхим чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжсэн

-Монголын Номын Сангуудын Консорциумд гишүүнээр элссэн

2015 он

-Цахим номын сан, чөлөөт сонголттой уншлагын танхим нээсэн

-Номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоо, мэдээлэл зүйч Д. Нямбазар, номын санч Д.Алтансувд, Ж.Бямбажав нар Хөх хотын Багшийн Сургууль, Үндэсний Номын Сангийн үйл ажиллагаатай танилцав

2016 он

-Тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжсэн

-4 сард Мал Эмнэлгийн Сургуулийн  номын сан Швейцарын хөгжлийн агентлаг болон  ЖАЙКА олон улсын байгуулагын  төслийн санхүүжилт, хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн  “Номын сан”, “Лекцийн танхим” байгуулан  нээлтээ хийлээ

2017 он

 -Тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголтын үйлчилгээнд шилжсэн

-MONGOLIAN LIBRARY UPDATE-2016” Номын санч, мэдээллийн ажилтнуудын  3 дахь удаагийн зөвлөгөөнийг МНСК-тай хамтран зохион байгуулав

-Zotero нээлттэй эхийн програм дээр хийгдсэн мэдээллийн санг шинээр зохион байгуулав

-МНСК-аас шалгаруулсан “Электрон мэдээллийн сан бүрдүүлэлт, цахим үйлчилгээ-2017” шагналын эзэн болов

2018 он

-Монголын номын санчдын дунд уламжлал болон зохиогддог “Спортын 4 төрөлт тэмцээн”-ийг МНСК-тай хамтран зохион байгуулав

-5-р сар ХАА-н Төв Номын Сангийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Судалгааны их сургууль ба Нээлттэй номын сан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нийтийн болон, их дээд сургуулиудын номын сангийн номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулав.

2022 он

-ХАА-н Төв Номын Сан нь ХААИС-ийн хичээлийн байрны өргөтгөл дэх шинэ байранд нүүн оров. 

2023 он

- ХАА-н төв номын сан ЭЗБС-ийн салбар номын санг нэгтгэв.

- ХАА-н төв  номын сан 13 орон тоотойгоор  үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

ХАА-н төв  номын сангийн эрхлэгч номын сангийн захирал статустай болов.

ХАА-н төв  номын сан   нээллттэй уншлагын танхимтай болов. 

2024 он

-ХАА-н төв номын сан  нь  “НОМЫН САНГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.

хлах номын санч О.Халиун, мэдээлэл зүйч Д.Болормаа  нар Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдсан  NITTTR  “Номын сангийн нэгдсэн системийн цогц шийдэл”  сэдэвт сургалтад оролцож туршлага судлав.

2025

-Номын сангийн дотоод зохион байгуулалтын ажлуудыг хийж суудлын тоогоо нэмэгдүүлж, ажиллах цагийн хувиараа 8.00-20.00 болгон уртасгаж ээлжээр ажиллаж эхэллээ.