ТҮҮХЭН ЗАМНАЛ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ТҮҮХЭН ТОВЧООН

1958 он

-Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн номын сан нь МУИС-ийн номын сангаас    салбарлан 

 40000 орчим номтой, нэг номын санчтайгаар байгуулагдав

- Аравтын ангилалд шилжсэн

1969 он 3-р зэргийн номын сан болж зургаан номын санчийн орон тоотой ажиллаж  эхэлсэн

1975 он Соёлын яамны сайдын шийдвэрээр 2-р зэргийн номын сан болон өргөжиж 84000 боть ном, 9 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон

1986 он 1-р зэргийн номын сан болон өргөжиж 16-18 орон тоотой болж өргөжсөн

1987 он Номын сан ном зүйн ангиллыг /ББК/ нэвтрүүлсэн

1993 он ХАА-н чиглэлийн бүх сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн Монгол улсын ХААҮИС болгон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдон Хөдөө Аж Ахуйн Үндэсний Их Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн

1994  он

-Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн

-ХААИС-ийн номын сангийн сангийн салбар Эдийн Засгийн Факультетийн номын сан байгуулагдсан

1995 он ХААИС-ийн номын сан НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллага / FAO/-гийн танхим нээгдсэн

1996 он ХААИС-ийн номын сангийн салбар Мал Эмнэлгийн Факультетийн номын сан байгуулагдсан

1998  он

-“Зах зээлийн эдийн засаг” Санамж өгөх ном зүйн бүртгэл /1990-1997 он/ гаргаж нийтийн хүртээл болгосон. 

-Америкийн Азийн сангийн “ Азид зориулсан ном” хөтөлбөрт хамрагдаж англи хэл дээрх ном хэвлэлээр фондоо баяжуулж эхэлсэн

-Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах, мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий ХАА-н төв номын сан болон зохион байгуулагдсан

-Номын сангийн эрхлэгч Ж. Төмөртогоо Флиппин улсын номын сангуудын үйл ажиллагаатай  танилцаж, туршлага судлав

-Лавлагаа ном зүй-мэдээллийн тасаг байгуулагдсан

1999 он

 

-Номын сангийн зөвлөл байгуулагдав

-МННХ /Соросын сан/-гийн хамтарсан улсын хэмжээний бүх төрлийн номын сангийн фондыг шинэ монгол номоор баяжуулах “ Номын хандив” төсөл, орос ном хэвлэлээр хангах “ Пушкины номын сан” төсөл хэрэгжиж эхэлсэн

-Испани улсын UPC, Ирландын Тринити Коллежтой хамтарсан TACIS-TEMPUS хөтөлбөрийн TRAMAL төсөл хэрэгжиж эхэлсэн

-АНУ-ын Конгерессын номын сантай ном солилцох ажлыг элүүлсэн

2000 он

-УТНС-тай ном солилцооны гэрээ байгуулсан

-TRAMAL төслийн хүрээнд Испани улсын Барселоны Техникийн Их Сургуульд ШУТИС, ХААИС-ийн төслийн удирдагч, зохицуулагч 6 хүн зочилж гэрээ байгуулав

2001 он

TRAMAL төслийн хүрээнд ХААИС-ийн номын сангийн 6  ажилтан Ирланд Улсын Дублин хотын Тринити коллеж, Испани Улсын Каталоны Техникийн Их Сургуульд зочилж сургалтанд оролцсон. 

-Олон улсын хэмжээнд мөрдөн хэрэглэж буй номын сангийн DDC ангиллын 21 дэх хэвлэлийг монгол хэл дээр орчуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж тус ангиллын ХАА-н салбарыг орчуулахад оролцсон

-БСШУЯ-ны сайдын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 180 тоот тушаалын дагуу ХАА-н төв номын сангийн фондыг олон улсын номын DDC ангилалд шилжүүлэх ажлыг эхэлсэн

-Номын сангийн автоматжуулалтын LIB4U программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж  номын бааз байгуулах, электрон каталог зохион байгуулах ажлыг эхэлсэн

2002 он

-Хөдөө Аж Ахуйн Төв Номын Сангийн  2 давхар барилга ашиглалтанд орж үйлчилгээний хүрээ өргөжив

-ХААИС өөрийн бүрэлдэхүүний факультетуудыг бие даасан сургууль болгон өөрчилснөөр ХАА-н төв номын сангийн салбар Эдийн засгийн факультетийн номын сан Эдийн Засаг Бизнесийн Сургуулийн номын сан болж нэр нь өөрчлөгдсөн

2003 он Магистр, докторын уншлагын танхимыг нээсэн

2005 он

-Номын сангийн каталогийг цахим аргад шилжүүлэн шинээр зураасан кодын үйлчилгээ нэвтрүүлсэн

-Мөн оны 3-р сараас шинээр нэвтрүүлсэн Lib4U програмын уншигчийн бүртгэл, үйлчилгээ, статистик гэсэн гурван модулыг шинээр ашиглаж эхэлсэн

-Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй ном солилцох гэрээ байгуулав

-CD ном, судалгааны бүтээлийн фондтой болсон

-EBSCO мэдээллийн санг ашиглах эрхийн гэрчилгээ авсан

2007 он

-5-р сард Тогтмол хэвлэл болон тогтмол хэвлэлийн материалыг электрон каталогтой болгох зорилгоор ЮНЕСКО-гийн CD S ISIS програмыг ашиглаж эхэлсэн

-12 сард ХАА-н төв номын санд ОХУ-ын Элчин Сайдын Яамнаас 200 ширхэг ном хандивлаж, сертификат гардуулж өгөв

2008 он

-Номын дахин үнэлгээ хийв

-ХАА-н төв номын сангийн салбар Экологи Технологи Хөгжлийн Сургуулийн номын сан байгуулагдсан

2009  он 

-ХААИС-ийн Оюутны 3-р байранд номын сан байгуулагдсан

-Номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоо БСШУЯ-ны “Дижитал номын сан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудын номын сангийн үйл ажиллагаатай танилцах, группын бүрэлдэхүүнд багтаж БНСУ-ын Кореа,Сөүл, Чонбукийн их сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцан, сургалтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлэв

-Их дээд сургууль, нийтийн номын сангийн эрхлэгч, зарим номын санчдад LIB4U програм ашиглах талаар үзүүлэх сургалт зохион байгуулсан

2010 он

-Утасгүй интернэт буюу wireless сүлжээнд холбогдсон.

-Номын сангийн LIB4U программын 1.9.6 шинэчилсэн хувилбарыг үйлчилгээндээ нэвтрүүлж номын сангийн 10 нэгжид авч ашиглав

-Гадаадын нэр хүнд бүхий англи хэл дээрх 5 цахим мэдээллийн сангийн эрх авсан

-Номын сангийн мэдээлэл зүйч Д. Нямбазар БНЭУ-д мэргэжил дээшлүүлж, дижитал номын сангийн үйл ажиллагаатай танилцсан

2011 он

-“Монгол Улсад ХАА-н талаар хэвлэгдсэн ном бүтээлийн ном зүй” /1971-2009 он Улсын бүртгэн мэдээлэх ном зүйн бүртгэлийг эмхэтгэн хэвлүүлж хэрэглэгчдийн хүртээл болгов

 -Номын сангийн вэб хуудастай болов

2012 он

-Номын санчдын хувцасны журам батлагдаж, номын санчид үйлчилгээний ижил хувцас, алчуур, таних иэмдэгтэй болсон

-Номын сангийн Lib4U програм хангамжийн ID картыг шинээр нэвтрүүлэв

2014  он

-ХАА-н төв номын сангийн Магистр, докторын уншлагын танхим чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжсэн

-Монголын Номын Сангуудын Консорциумд гишүүнээр элссэн

2015 он

-Цахим номын сан, чөлөөт сонголттой уншлагын танхим нээсэн

-Номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоо, мэдээлэл зүйч Д. Нямбазар, номын санч Д.Алтансувд, Ж.Бямбажав нар Хөх хотын Багшийн Сургууль, Үндэсний Номын Сангийн үйл ажиллагаатай танилцав

2016 он

-Тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголттой үйлчилгээнд шилжсэн

-4 сард Мал Эмнэлгийн Сургуулийн  номын сан Швейцарын хөгжлийн агентлаг болон  ЖАЙКА олон улсын байгуулагын  төслийн санхүүжилт, хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн  “Номын сан”, “Лекцийн танхим” байгуулан  нээлтээ хийлээ

2017 он

 -Тогтмол хэвлэлийн уншлагын танхим чөлөөт сонголтын үйлчилгээнд шилжсэн

-MONGOLIAN LIBRARY UPDATE-2016” Номын санч, мэдээллийн ажилтнуудын  3 дахь удаагийн зөвлөгөөнийг МНСК-тай хамтран зохион байгуулав

-Zotero нээлттэй эхийн програм дээр хийгдсэн мэдээллийн санг шинээр зохион байгуулав

-МНСК-аас шалгаруулсан “Электрон мэдээллийн сан бүрдүүлэлт, цахим үйлчилгээ-2017” шагналын эзэн болов

2018 он

-Монголын номын санчдын дунд уламжлал болон зохиогддог “Спортын 4 төрөлт тэмцээн”-ийг МНСК-тай хамтран зохион байгуулав

-5-р сар ХАА-н Төв Номын Сангийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Судалгааны их сургууль ба Нээлттэй номын сан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг нийтийн болон, их дээд сургуулиудын номын сангийн номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулав