Эдийн засаг хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сан, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурал нь “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “ХАА-Биологи”, “Эдийн засаг-бизнес”, “Технологи-Инновацийн салбар” гэсэн шинжлэх ухааны 7 салбаруудаар их, дээд сургуульдтай хамтран зохион байгуулагддаг.
Хүрэлтогоотын эрдэм шинжилгээний хурлыг 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн оюуны бага олимп бөгөөд 2024 онд хүрэлтогоотын бүтээл нь “Journal of Khureltogoot” нэртэй эрдэм шинжилгээний сэтгүүл болж өргөжсөн. Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэмжих, дэвшилтэт технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бий болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг 2 залуу судлаачид Эдийн засгийн, хөгжлийн яамны сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн грант хүртдэг. Мөн дэд болон тусгай байранд шалгарсан судлаачид хамтран ажилдаг байгууллага, хувь хүний нэрэмжит шагналыг олгож, залуу судлаачдыг дэмжсээр ирсэн билээ.
“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг цахимаар хөдөө аж ахуйн номын сангийн электрон каталог muls.lib4u.net -д хандан үзэх боломжтой.