“Номын сангийн менежментийг сайжруулах нь” анхны уулзалт хэлэлцүүлэг 2024 оны 03-р сарын 19 нд амжилттай боллоо.
ХАА-н төв номын сан Эдийн засаг бизнесийн сургуулийн “Кибернетикийн тэнхим”-ийн багш нартай хэлэлцүүлэгийг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж харилцан санал солилцлоо.
Номын сангийн захирал Б.Буянзаяа арга хэмжээг нээж үг хэлж дараах танилцуулга мэдээллийг өглөө. ХАА-н төв номын сангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ Номын сангийн менежмент, хамтын ажиллагаа, орчны тохижилт, Номын сангийн фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ Судалгаа, соёл олон нийтийн хамтын ажиллагаа үйлчилгээ танилцуулав. Ахлах номын санч О.Халиунаа, каталогч Ө.Энхмаа нар Тэнхимийн багш, оюутны номын сангийн бүртгэл Тэнхимийн хөтөлбөрийн ном сурах бичгийн тоо хэрэглээг танилцуулж, мэдээлэл хийв. Тэнхимийн оюутнуудад хэр номын санд сууж байгааг товчхон бөгөөд тодорхой тайлбар хийв.Ном сурах бичиг бүрдүүлэлт, багш оюутны сурах үйл ажиллагаанд номын сангийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж цаашид нягт хамтран ажиллахаар боллоо.
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж үнэтэй санал солилцсон багш нартаа талархал илэрхийлье. Цаашдын бүтээх туурвих үйлст нь өндөр амжилт хүсье.