“Номын сангийн менежментийг сайжруулах нь” 3 дахь удаагийн уулзалт хэлэлцүүлэг2024 оны 03-р сарын 22-ний өдөр 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай болж өндөрлөлөө
Хэлэлцүүлэгт номын сангийн захирал Б.Буянзаяа, ахлах номын санч О.Халиунаа, номзүйч Т.Энхтуяа, номын санч–мэдээллийн ажилтан А.Лхамсүрэн Ц.Амаржаргал, Ц.Баярмаа нар мөн Мал эмнэлгийн сургуулийн мэс засал, нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Б.Дагважамц, тэнхимийн туслах Д.Оюунханд, нарийн бичиг Адъяа, Мал эмнэлгийн сургуулийн багш Г.Билгүүнчинзориг, С.Отгонжаргал, С.Цэнд-Аюуш, тэнхимийн туслах О.Лхагварагчаа нар оролцов.
Номын сангийн захирал Б.Буянзаяа арга хэмжээг нээж үг хэлж дараах танилцуулга мэдээллийг өглөө.
ХАА-н төв номын сангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
Номын сангийн менежмент, хамтын ажиллагаа, орчны тохижилт,
Номын сангийн фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ
Судалгаа, соёл олон нийтийн хамтын ажиллагааг танилцуулав.
Ахлах номын санч О.Халиунаа, каталогч Ө.Энхмаа нар
Тэнхимийн багш, оюутны номын сангийн бүртгэл
Тэнхимийн хөтөлбөрийн ном сурах бичгийн тоо хэрэглээг танилцуулж, мэдээлэл хийв.
Тэнхимийн оюутнуудад хэр номын санд сууж байгааг товчхон бөгөөд тодорхой тайлбар хийв.
-Хэлэлцүүлэгт
-Сурах бичгийн агуулга,стандартыг багш нар бөөндөө хэлэлцүүлдэг болъё. Багш нарын оролцоог нэмэгдүүлье, сурах бичиг онлайн хэлбэрт байвал оюутанд хүрэлцээтэй байна гэж үзэж байна
- Номын сан цогцолбор төв болвол фитнес заалтай болох
- ХААИС-ийн номын санг оюутан хөгжүүлэх төв болгон орчныг бүрдүүлбэл оюутанд сурталчилгаа болно гэж үзэж байна.
- номын сан багш нарт зориулсан өрөөг урьдчилан захиалга хийдэг нэгдсэн программтай болох
зэрэг олон сайхан санал санаачилга, зөвлөгөөг өгч үнэтэй санал солилцсон багш нартаа талархал илэрхийлье. Цаашдын бүтээх туурвих үйлст нь өндөр амжилт хүсье