Уулзалт хэлэлцүүлэг №8

Агроэкологийн сургуулийн газрын менежментийн тэнхим болон Мал эмнэлэгийн сургуулийн халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн эрдэмтэн багш профессорууд “ХАА-н төв номын сангийн менежментийг сайжруулах нь” хэлэлцүүлэгт 4-р сарын 8-ны өдөр хүрэлцэн ирж санал солилцон үнэ цэнэтэй зөвлөгөөг өглөө.
Бид номын сангийн фонд бүрдүүлэхдээ хэд хэдэн бэрхшээлтэй тулгардгийн нэг нь яг одоогийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадах зөв номыг худалдан авах сонголт хийх байдаг. Иймд та бүхэн дараагийн хичээлийн жилд ашиглах, хэрэгтэй гэж үзэж байгаа, уншихыг хүсэж буй номын саналаа өгч байгаарай. Ном санал болгосноос эхлээд номын сангийн тавиурт бэлэн тавигдах хүртлэх хугацаа багадаа нэг жил шаарддаг юм...

Газар бол шавхагддаг нөөц, энэ нөөцийг үр ашигтай ашиглах, ашиглагдаагүй байгаа газрын менежентийг илүү оновчтой зохион байгуулах, тогтвортой хөгжүүлэх мөн орчны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх халдварт өвчний дэгдэлтийг хянах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн тэмцэх зэрэг орчин үед тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг тэнхимийн багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!