ТАНИЛЦУУЛГА
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 7-р сарын 2-ны өдрийн 293-р тогтоолоор ХААДС-д ХАА-н үйлдвэрлэлийг механикжуулах, цахилгаанжуулах факультет байгуулах шийдвэр гарснаар Монгол улсад үндэсний инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх нөхцөл боломж бүрдсэн байна.
1.1. ХАА-н механикжуулалт цахилгаанжуулалтын факультет (1960-1973 он)
1.2. Агро-механикжуулалтын факультет (1973-1982)
1.3. Инженер механиkийн факультет (1982-2000)
1.4. Инженерийн сургууль (2001-2014)
1.5. Инженер технологийн сургууль (2014-одоог хүртэл)
ХААДС-аас эрхлэн гаргадаг “Эрдмийн бичиг” сэтгүүлд 1960-1990-ээд оны дунд үе хүртэлх эрдэмтэн багш, оюутан судлаачдын судалгааны ажлыг нэгтгэж хэвлэдэг байсан байна.
Инженерийн сургуулиас “Эрдмийн бичиг” “Тариалан” сэтгүүлийг 2000-аад оноос бие даан эрхлэн гаргасан. 2000-2016 он хүртэл “Эрдмийн бичиг” нэртэйгээр хэвлэгдэж байжээ.
“Эрдмийн бичиг” сэтгүүлийн нэр нь 2016 оноос “ХӨДӨӨ АЖ АХУЙН ИНЖЕНЕРИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ” шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүл болж өөрчлөгдөв. Тус сэтгүүл нь 2016 оны 05-р сарын 19-нд олон улсын ISSN:2415-3907 print хэвлэлийн эрх авч, жилд 2-3 удаа тогтмол англи, монгол хэл дээр хэвлэгдэн гарч байна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИНЖЕНЕРИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ СЭТГҮҮЛ-ийг цахимаар хөдөө аж ахуйн номын сангийн электрон каталог muls.lib4u.net -д хандан үзэх боломжтой.