Уулзалт хэлэлцүүлэг №5

“Номын сангийн менежментийг сайжруулах нь”  уулзалт хэлэлцүүлэг 2024 оны 03-р сарын 29-ний өдөр 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай болж өндөрлөлөө
Хэлэлцүүлэгт номын сангийн захирал Б. Буянзаяа,   Ахлах номын санч О. Халиунаа, каталогч Ө.Энхмаа, номын санч Г.Батзаяа болон механик инженер мехаторникийн тэнхим, газар тариалан хөрс судлалын тэнхимийн багш нар оролцлоо.


Номын сангийн захирал Б.Буянзаяа арга хэмжээг нээж үг хэлж дараах танилцуулга мэдээллийг өглөө.  
Ø ХАА-н төв номын сангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ 
Ø Номын сангийн менежмент, хамтын ажиллагаа, орчны тохижилт,
Ø Номын сангийн фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ
Ø Судалгаа, соёл олон нийтийн хамтын ажиллагааг танилцуулав.

Ахлах номын санч О.Халиунаа, каталогч Ө.Энхмаа нар
 Тэнхимийн багш, оюутны номын сангийн бүртгэл  
Ø Тэнхимийн хөтөлбөрийн ном сурах бичгийн тоо хэрэглээг танилцуулж, мэдээлэл хийв. 
ØТэнхимийн оюутнуудад хэр номын санд сууж байгааг товчхон бөгөөд тодорхой тайлбар хийв.

-Хэлэлцүүлэгт

-       Номын сангийн орчныг сайжруулах, давхар давхараар  тохижуулах
-       Үйлчилгээг илүү боловсронгуй цахим  болгох,
-       Уншлагын танхим хэт бүгчим, нар их тусдаг үүнд анхаарах
-       Ногоон орчныг бүрдүүлж агаарыг чийгшүүлж, цэвэршүүлэх тал дээр анхаарах
-       Цэгмидийн Физик газар зүйн ном хүрэлцээ муутай байгаа нь урагдсан цөөн хувьтай байдаг. Номын тоог нэмэгдүүлэх
-       Магадланд зориулсан номын сангийн танилцуулга гарын авлага гаргавал зүгээр байна
-       Мөн номын сангийн интернэтийг хурдыг сайжруулах    
зэрэг олон сайхан санал санаачилга, зөвлөгөөг өгч үнэтэй санал солилцсон багш нартаа талархал илэрхийлье.  Цаашдын бүтээх туурвих үйлст нь өндөр амжилт хүсье