Уулзалт хэлэлцүүлэг №4

“Номын сангийн менежментийг сайжруулах нь” 4 дэх удаагийн  уулзалт хэлэлцүүлэг2024 оны 03-р сарын 27-ний өдөр 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай болж өндөрлөлөө
Хэлэлцүүлэгт Номын сангийн захирал Б.Буянзаяа, ахлах номын санч О.Халиунаа, номзүйч Т.Энхтуяа, каталогч Ө.Энхмаа Биологийн нөөц, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Ч.Ууганбаяр, Б.Баасаннамжий, П.Ариунсүрэн, З.Алтанзаяа, Н.Сарангарав багш нар оролцов.

Номын сангийн захирал Б.Буянзаяа арга хэмжээг нээж үг хэлж дараах танилцуулга мэдээллийг өглөө.  
 ХАА-н төв номын сангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ 
 Номын сангийн менежмент, хамтын ажиллагаа, орчны тохижилт,
 Номын сангийн фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ
 Судалгаа, соёл олон нийтийн хамтын ажиллагаа үйлчилгээг танилцуулав

Ахлах номын санч О.Халиунаа, каталогч Ө.Энхмаа нар
 Тэнхимийн багш, оюутны номын сангийн бүртгэл  
 Тэнхимийн хөтөлбөрийн ном сурах бичгийн тоо хэрэглээг танилцуулж, мэдээлэл хийв. 
Тэнхимийн оюутнуудад хэр номын санд сууж байгааг товчхон бөгөөд тодорхой тайлбар хийв.

-Хэлэлцүүлэгт
- Ном сурах бичиг ашиглалт дээр тэнхим анхаарах
- Сургуулийн брэнд бүтээгдэхүүнд зангиа, үзэг, бал, хоол, усны сав зэрэг байвал бид хэрэглэхээр л байна
- Багш нарыг ном  бичих сэдэл төрүүлдэг болгох, бодлогоор дэмждэг байх
- Номын сангийн дэргэд сурах бичгийн зөвлөл байгуулах,
- Хэвлэх цех номын сан дээр төвлөрч төгсөлт, эрдэм шинжилгээний ажлыг нэг стандарт загварт оруулж хавтаслах, хэвлэх ажлыг хийх
- өнөөгийн цаг үед тохирсон олон улсын мэдээлэл, линк олж авах
- Тав тухтай орчин их чухал кабин, суудал захиалга үйлчилгээг нэвтрүүлэх 
зэрэг олон сайхан санал санаачилга, зөвлөгөөг өгч үнэтэй санал солилцсон багш нартаа талархал илэрхийлье.  Цаашдын бүтээх туурвих үйлст нь өндөр амжилт хүсье