“Номын сангийн менежментийг сайжруулах нь” ээлжилт уулзалт хэлэлцүүлэг 2024 оны 04-р сарын 04 нд амжилттай боллоо.
ХАА-н төв номын сан ЭЗБС -ийн сургуулийн маркетинг болон менежментийн тэнхимийн багш нартай хэлэлцүүлэгийг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
Номын сангийн захирал Б.Буянзаяа арга хэмжээг нээж үг хэлж дараах танилцуулга мэдээллийг өглөө.
ХАА-н төв номын сангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
Номын сангийн менежмент, хамтын ажиллагаа, орчны тохижилт,
Номын сангийн фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ
Судалгаа, соёл олон нийтийн хамтын ажиллагаа үйлчилгээ
Тэнхимийн багш, оюутны номын сангийн бүртгэл
Тэнхимийн хөтөлбөрийн ном сурах бичгийн тоо хэрэглээг танилцуулж, мэдээлэл хийв.
Менежментийн тэнхмийн оюутнуудад хэр номын санд сууж байгааг товчхон бөгөөд тодорхой тайлбар хийв.
Хэлэлцүүлэгт
• Номын санг хэрхэн ашиглах талаар сургалтыг тогтмол зохион байгуулах
• Сургуулийнхаа менежментийг дээшлүүлье гэвэл иж бүрэн шинэчлэл хийх
• Оюутнуудыг төгсөн төгстөл дадлагын хугацаанд номын санд ажилласан байх ёстой гэсэн кредитэд оруулмаар юм байна
• Номын сангийн хөтөчтэй болох
• Олон Улсын сэтгүүл, өгүүлэлийг унших эрхийг номын санд хамааралтай болгох
зэрэг олон сайхан санаачлага, зөвөлгөөг өгч үнэтэй санал солилцсон багш нартаа талархал илэрхийлье. Цаашдын бүтээх туурвих үйлст нь өндөр амжилт хүсье