НОМЫН САНГИЙН ЭЛЕКТРОН КАТАЛОГ

    ХАА-н төв номын сан нь номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлыг 2001 онд Төв номын сангаасаа  эхлүүлсэн. Улмаар гадаад, дотоод сүлжээг байгуулан номын сангийн цогц программын Lib4U Net Version, 2010 оноос Lib4U Net Version 1.9.6 , 2013 оноос Lib4U Net Version 1.9.7, 2017-2026 он хүртэлх  хугацаанд үүлэн технологи дээр суурилсан Lib4U Net Version хувилбаруудыг төв болон салбар номын сангуудад авч нэвтрүүлэн ашигласан. 
   2026 оноос эхлэн Коha программыг номын сангийн үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. 
Коha програм нь Шинэ Зеландын Katipo Communications Ltd-ээс анх 2000 оны 1 сард Horowhenua номын санд зориулж гаргасан нээлттэй эх бүхий программ Integrated Library System (ILS) юм. 
 Монгол, Англи, Орос, Герман, Япон, Хятад, Солонгос хэл дээр ном сурах бичгийн каталог, түүнчлэн тогтмол хэвлэл, нийтлэл, эрдэм шинжилгээний ажил, бакалаврын ажил, автореферат,  аудио видео материал, CD-судалгааны ажлын каталогийг зохион байгуулж хэрэглэгчдийн хүртээл болгож байна.
Номын сангийн электрон каталогын хаяг: https://catalog.muls.edu.mn/