1.ХААИС-ийн номын санд бүртгэлтэй уншигч гэрээр ном авах, авсан номын хугацааг цахимаар сунгах боломжтой. Та электрон каталогт хандах нэвтрэх нэр, нууц үг авсан байх хэрэгтэй. Жич : Нууц үгээ мартсан, эсвэл огт аваагүй уншигч номын санчид хандах, эсвэл ХААИС-ийн ХАА-н төв номын сан пэйж хуудсанд хандан цахимаар кодоо авах боломжтой.
2. Уншигч та номын сангийн https://catalog.muls.edu.mn/ хаягаар нэвтрэн орж электрон каталогийн баруун дээд буланд байрлах хэрэглэгч хэсэгт өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ бичээд enter товч дарж орно.
3.Гэрээр авсан номын хугацааг сунгахын тулд Check out талбараас сунгах номоо сонгоод Renew сонголтыг идэвхжүүлээд Renew selected командыг дарна. Нийт номоо бүгдийг сунгах бол Renew all командыг сонгоно.
4.Ном сунгалтыг оюутан 5 хоногоор 2 удаа, багш ажилтан 10 хоногоор 2 удаа хийх боломжтой.