Хөдөө аж ахуйн төв номын сан нь ХААИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан эрхэм зорилгын хүрээнд “Сургуулийн номын санг ирээдүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн цогцолбор болгон өргөжүүлэх” стратегийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа гэдгийг илэрхийлэхэд таатай байна. Үүнд:
Манай хамт олон дээрх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ХААИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын төдийгүй гадаад, дотоодын судлаачид, соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж буй эрхэм хүмүүсийн бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгох, мэдлэг бүтээх, хуваалцах үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, хариуцлагатай хэрэгжүүлэх болно.
ХАА-н төв номын сангаар үйлчлүүлэгч оюутан, магистрант, докторант, судлаачид, бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид, бүх хүмүүст ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж хамтран ажиллахыг урьж байна.
ХАА-н төв номын сангийн захирал, доктор Б.Буянзаяа
Номын цагаан буян дэлгэрэх болтугай