“Номын сангийн менежментийг сайжруулах нь” 15 дахь удаагийн уулзалт хэлэлцүүлэг 2024 оны 04-р сарын 12 нд болж МААБС-ийн бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээ, ИТС-ийн ХАА-н хүнсний инженерчлэлийн тэнхмийн эрхлэгч, багш нар оролцлоо.
Номын сангийн захирал Б.Буянзаяа арга хэмжээг нээж үг хэлж дараах танилцуулга мэдээллийг өглөө.
ХАА-н төв номын сангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
Номын сангийн менежмент, хамтын ажиллагаа, орчны тохижилт,
Номын сангийн фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ
Судалгаа, соёл олон нийтийн хамтын ажиллагаа үйлчилгээ
Тэнхимийн багш, оюутны номын сангийн бүртгэл
Тэнхимийн хөтөлбөрийн ном сурах бичгийн тоо хэрэглээг танилцуулж, мэдээлэл хийв.
Тэнхимийн оюутнуудад хэр номын санд сууж байгааг товчхон бөгөөд тодорхой тайлбар хийв.
Хэлэлцүүлэгт
•орчин бүрдүүлэх мөн номын сангийн хяналт, камержуулалт, номын сангийн дүрэм журмыг сайжруулах
• ном сурах бичгийн жагсаалт гаргах дутмаг тохиолдолд шинэчлэх, дахин хэвлэх санал гаргах
• нийт оюутнуудыг номын санд бүртгэлжүүлэх, карттай болгох
• багш судлаачдын оюуны бүтээлээ зарж борлуулах орчин бүрдүүлэх
зэрэг олон сайхан санал санаачилга, зөвлөгөөг өгч үнэтэй санал солилцсон багш нартаа талархал илэрхийлье. Цаашдын бүтээх туурвих үйлст нь өндөр амжилт хүсье