ЦАХИМ МАТЕРИАЛ ХЭРХЭН УНШИХ ВЭ?

ХАА-н номын сангийн электрон каталогт 7000 гаруй материал цахим хэлбэрээр орсон. 
  1. ХААИС-ийн номын санд  уншигчаар бүртгүүлсэн байх 
  2. Электрон каталогт хандан   нэвтрэх нэр, нууц үг авсан байх хэрэгтэй.  Жич : Нууц үгээ мартсан, эсвэл огт аваагүй уншигч номын санчаас болон  ХААИС-ийн ХАА-н төв номын сан пэйж хуудсанд хандан цахимаар кодоо авах боломжтой.
  3.  Уншигч та  номын сангийн https://muls.lib4u.net/хаягаар  нэвтрэн орж электрон каталогийн баруун дээд буланд байрлах  хэрэглэгч  хэсэгт  өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ бичээд enter товч дарж орно.Цахим материал үзэхийн тулд шүүлтүүр хэсгээс вэб хувилбарыг,  материалын төрлөөс ном, диссертаци, магистрын ажлын өөрт  аль хэрэгтэйг сонгон идэвхжүүлнэ. Хайх талбарт номын зохиогч, номын нэр, түлхүүр үгийн аль нэгийг сонгон бичээд enter товчийг дарна. Хайлтын үр дүнд Веб хувилбар, Тавиур дээр бэлэн байгаа гэсэн 2 сонголтын  вэб хувилбар гэснийг сонгоод цахим материалаа уншина.