ОНЛАЙН МЭДЭЭЛЛИЙН САН

 

https://www.jstor.org/

 

JSTOR нь 1995 онд Мэлон сангийн тусламжтай байгуулагдсан эрдэм шинжилгээ, сургалтын ажилд хэрэгцээтэй 50 гаруй дэлхийн нэр хүндтэй шинжлэх ухаан, нийгмийн болон хүмүүнлэгийн 1000 орчим сэтгүүлүүд түүнчлэн ном болон бусад материалууд бүхий ашгийн төлөө бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн архив мэдээллийн сан.

 

https://link.springer.com/

 

1997 оноос хойшхи  1800 гаруй сэтгүүлийг чөлөөтэй унших боломжтой  бөгөөд манай улсын 5 их сургууль мөн Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд дээрх эрх мөн нээгдсэн болно.

 http://search.ebscohost.com

EBSCO HOST нэгдсэн мэдээллийн сангаас eBook  Academic Collection, Business Source Complete 2 багцыг 2021 оны 3-р  сарын 29-ний өдрөөс 06 сарын 30-нийг  хүртэл үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой .
Жич: Энэхүү хаягыг олон нийтийн сүлжээнд ашиглахгүй, бусдад дамжуулахгүй зөвхөн өөрсдийн дотоод хэрэгцээнд ашиглахыг анхааруулж байна.ХААИС-ийн интернет сүлжээнээс: http://search.ebscohost.com                             Гэрээсээ  буюу гадна орчноос :http://ebsco.cc/muls

 
https://www.research4life.org/

 

 

2002 оноос хойш Research4Life нь эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, хэрэглээний шинжлэх ухаан, шинжлэх ухааны салбаруудад 140,000 тэргүүлэх сэтгүүл, номыг үнэгүй, хямд үнээр онлайнаар нэвтрүүлэх боломжийг 10,000 гаруй байгууллагын судлаачдад олгосон. Хэрэглэгчид агуулгаар нь нэвтрэх таван хөтөлбөр байдаг: Үүнд:Эрүүл мэндийн судалгаа (Хинари), Хөдөө аж ахуйн салбарын судалгаа (AGORA), Байгаль орчны судалгаа (OARE), Хөгжил ба инновацийн судалгаа (ARDI) ба Дэлхийн шударга ёсны төлөө судалгаа (GOALI).

 http://agora-journals.fao.org/content/en/journals.php

 

 

Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ санаачлагаар ХАА, Биологи, Биотехнологи, Хүнс, Ургамал, Ботаник гэх мэт салбартай холбоотой нэр хүнд бүхий хэвлэгдэн гарч буй  115 гаруй орны 15,500  хүртэлх сэтгүүл, 48,000 гаруй ном үзэх боломжтой.


http://www.wipo.int/ardi/en/

 

Access to Research for Development and Innovation (ARDI) нь Дэлхийн Оюуны ӨмчийнБайгууллагын санаачлагаар хөгжиж буй орнуудын шинжлэх ухаан,техникийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэвлэлийн салбарын өөрийн түншүүдтэйгээ хамтарч буй хөтөлбөр юм. Одоогийн байдлаар 31 хэвлэн нийтлэгчид ARDI-аар дамжуулан 117-н хөгжиж буй улс орнуудад 28,000  гаруй сэтгүүл, ном, лавлагааны материалуудад хандах боломж олгодог.

 

https://www.who.int/hinari/en/
 

 

Username: MON079     Password: 15630
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /WHO/ санаачлагаар анагаах ухаан, био-анагаахын салбарын нэр хүнд бүхий хэвлэн нийтлэгч, мэргэжлийн холбоо болон судалгааны байгууллагуудаас эрхлэн гаргадаг 1500 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, 58000 гаруй дижитал номнууд болон бусад мэдээллийн эх сурвалжуудыг 30 орчим хэлээр үзэх боломжтой.

 
http://oare.research4life.org/content/en/journals.php

 

НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн санаачлагаар Online Access to Research in the Environment (OARE) нь хөгжиж буй орнуудад зориулсан дэлхийн хамгийн том байгаль орчны шинжлэх ухааны судалгааны сан юм.
500 орчим нэр хүндтэй хэвлэлийн байгууллагууд болон судалгааны  нийгэмлэгүүд  хамтран  5700 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл болон цахим ном болон бусад мэдээллийн эх сурвалжуудтай.

http://goali.ilo.org/content/en/journals.php  
Global Online Access to legal information  нь  сангаас хууль эрх зүйн салбарын 2300 гаруй сэтгүүл,  7000 орчим ном болон мэдээллийн сангуудыг ашиглах боломжтой.