ХАА-н төв номын сан, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим болон Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш нартай хамтарсан уулзалт хэлэлцүүлэг 4-р сарын 10-ны өдөр амжилттай боллоо.
Хэлэлцүүлэгт номын сангийн захирал Б.Буянзаяа, ахлах номын санч О.Халиунаа, Каталогич Ө.Энхмаа, номын санч–мэдээллийн ажилтан Ц.Баярмаа, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш Н.Цэгмид, О.Бүрэнжаргал, Х.Баярмаа, Т.Оюунчимэг, Н.Мягмарсүрэн, Г.Ариунжаргал, М.Оргилболд, Н.Мягмаржав нар, Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш Р.Байгалмаа нар оролцов.
Номын сангийн захирал Б.Буянзаяа арга хэмжээг нээж үг хэлж дараах танилцуулга мэдээллийг өглөө.
ХАА-н төв номын сангийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
Номын сангийн менежмент, хамтын ажиллагаа, орчны тохижилт,
Номын сангийн фонд бүрдүүлэлт, уншлага үйлчилгээ
Судалгаа, соёл олон нийтийн хамтын ажиллагаа үйлчилгээ
Тэнхимийн багш, оюутны номын сангийн бүртгэл
Тэнхимийн хөтөлбөрийн ном сурах бичгийн тоо хэрэглээг танилцуулж, мэдээлэл хийв.
Менежментийн тэнхмийн оюутнуудад хэр номын санд сууж байгааг товчхон бөгөөд тодорхой тайлбар хийв.
Хэлэлцүүлэгт
• Цахим ном хөгжүүлэх тал дээр илүү сайн анхаарч ажиллах
• эрдэмтэн багш нарынхаа лекц хичээлээр видео сан үүсгэж, номын сандаа видео фонд үүсгэж хадгалж, архивлах
• Уул уурхайн нөхөн сэргээлт гэх мэт гарын авлага /hand book/ авч ном бүрдүүлэлтэндээ анхаарах
• Гадаадын цахим сангаас эрдэм шинжилгээний өгүүлэл, ном татах боломжийг бүрдүүлэх
• Номын сангийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах
зэрэг олон сайхан санаачлага, зөвөлгөөг өгч үнэтэй санал солилцсон багш нартаа талархал илэрхийлье. Цаашдын бүтээх туурвих үйлст нь өндөр амжилт хүсье