• Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Монголын номын сангуудын консорциум, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд ” улсын XI зөвлөгөөн 2024 оны 11 сарын 22- ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Хааис-ийн Хаа-н төв номын сангийн захирал доктор Б.Буянзаяа болон номын санчдын төлөөлөл оролцлоо.
• “Монголын номын сангийн шинэчлэл-2024” улсын XI зөвлөгөөний нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ судалгаа эрхэлсэн проректор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-эрдэнэ, Монгол улсын үндэсний төв номын сангийн, мэдээлэл арга зүй эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав, Монгол улсын багшийн их сургуулийн номын сангийн дарга Ж.Баатарсүрэн, Хөдөө аж ахуйн төв номын захирал доктор (Ph.D) Б.Буянзаяа нар оролцож, үг хэлэв.
• Энэхүү үйл ажиллагаанд Монголын нийтийн номын сан, Орон нутгийн номын сан болон Их, дээд сургуулиуд, Парламентын номын сангийн төлөөлөл, Ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн нийт 120 гаруй мэдээллийн ажилтнууд оролцсон юм.