ШУС-ийн багш Г.Уянга ЭЗБС-ийн Маркетингийн 2-р курсийн оюутнуудын хамт ХААИС-ийн төв номын сантай хамтран "Эрдэм шинжилгээний бичвэр боловсруулалт семинарын хичээлээ зохион байгуулав. Энэ хүрээнд магистрын шилдэг илтгэлүүдтэй танилцаж туршлага судлах, эдийн засаг, маркетингийн чиглэлийн онлайн бүтээлүүдийг хайх, ашиглах, интернэт кафе, тогтмол хэвлэлийн уншлагын танхим, чөлөөт уншлагын танхим зэрэг номын сангийн үйлчилгээний бусад боломжуудтай танилцлаа.