НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас ХАА-н төв номын санд ном бэлэглэв
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөчийн газраас ХААИС-ийн төв номын санд “Ази-номхон далайн бүс нутгийн үрийн бодлого, хууль тогтоомжийн өнөөгийн байдал”, “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой тогтолцоонд шилжүүлэх үйл ажиллагааг чиглүүлэх нь: Агроэкологийн 10 үндсэн асуудлууд” бүтээлээс тус бүр 50 ширхэгийг хандивлалаа. Эдгээр бүтээлүүд нь ХААИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдан АЭС-ийн багш, судлаачид, оюутан суралцагсдын ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна