ХААИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан “Номын сан-Оюутны оролцоо” уулзалт 2024 оны 12-р сарын 10-нд амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалтад Мал эмнэлгийн сургуулийн 1-р дамжааны оюутнуудын төлөөл болон номын сангийн төлөөлөл оролцлоо.
ХАА-н номын сан нь хөтөлбөрийн дагуу ном, сурах бичгийн үзэсгэлэн, номын сангийн танилцуулга, цаасан болон цахим ном уншлагын ялгаатай байдал үр дүнг бодитоор гаргах, санал асуулга авах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд:
1.Э.Жамбалням
2.Г.Маралгуа
3. Х.Шинэбаяр
4. Р.Сугаргарав
5. Д.Наранбаатар нар амжилттай оролцож, номын сангийн тухай асуултад зөв хариулан бяцхан гарын бэлэг, номын сангийн үйлчилгээний нэг жилийн эрхээр шагнагдлаа.
Идэвхтэй оролцсон Мал эмнэлгийн сургуулийн 1-р дамжааны нийт оюутнууддаа талархал илэрхийлж эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.