Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, уламжлан өвлүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зэргээр өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээрээ тэмдэглэдэг сайхан уламжлалтай.
