Америкийн Монгол Судлалын Төвийн номын сангийн тэтгэлгийн хүрээнд Монгол Улсын Боловсролын Их Сургуультай хамтран зохион байгуулсан монголын номын санчдыг каталогжуулалтын олон улсын стандартад сургаж мэргэшүүлэх "MARC21: Стандарт бус номын каталог” сэдэвт нэг сарын сургалтад амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтыг АНУ-ын Конгресийн номын сангийн монгол номын мэргэжилтэн доктор М.Саруул-Эрдэнэ удирдан явуулсан ба өмнөх сургалтаар номын санчид каталогжуулалтын олон улсын стандартын үндсэн дүрмүүдийг заалгасан бол энэ удаагийн сургалтаар cтандарт бус онцгой хэвлэлттэй буюу өөрөөр хэлбэр Хоёр талаас эхэлсэн ном, Хайрцагтай ном, Ороомог үдээст ном, Belly band бүхий ном, Диссертаци, Олон хэлээрх ном, CD-тэй ном, Зурагт альбом, Портфолио, DVD зэргийн каталогжуулалтын стандартыг судлан суралцсан.
2021 оноос эхлэсэн "MARC21-RDA стандартын каталогжуулалтын цуврал сургалтын 3-р ээлж 2023 оны 12 сард "Стандарт бус номын каталог” сэдвээр МУБИС-ийн төв номын санд 1 сарын турш үргэлжилж, сургалтад 20 гаруй байгууллагын 38 номын санч хамрагдаж каталогжуулалтын стандартад суралцан 12-р сарын 19-ны өдөр сертификатаа гардан авлаа.