ХАА-н төв номын сангийн хамт олны төлөөл 2025 оны 12-р сарын 17 нд ҮБХИС-ийн Төв номын сан, ШУТИС-ийн Төв номын сан хамтран зохион байгуулсан номын сангийн үйлчилгээний шинэчлэл, технологийн хөгжил "DREAMS"1st уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо.
Хэлэлцүүлгийг ҮБХИС-ийн Төв номын сангийн захирал Ц.Мягмарсүрэн нээж үг хэллээ.
Хэлэлцүүлэгт:
номын сангуудын консерциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга "EBSCO болон номын сангийн мэдээллийн систем"
ШУТИС-ийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг " Их сургуулийн номын сангийн үйл ажиллагааны хөгжил шинэчлэл"
ШУТИС-ийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал "Цахим хэрэглээ ба технологийн шинэчлэл" сэдвээр тус тус илтгэл тавилаа.
