"Номын сан -өнөөдөр, маргааш-IV" форумд ХАА-н номын сангийн хамт олон оролцохоор боллоо.
ФОРУМЫН ТУХАЙ
“АКАДЕМИК НОМЫН САНГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА”
Олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар
Зорилго:
Сургалт, эрдэм шинжилгээний номын сангуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа-эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэн гадаад, дотоодын номын сангуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд оршино
Хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:
• Академик номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээний онцлог
• Номын сангийн судалгаа-эрдэм шинжилгээний ажил
• Номын сангийн цахимжилт
• Номын сан дахь хиймэл оюун ухаан
• Номын сан ба “Монгол судлал”
Хамрах хүрээ:
Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага болон номын сангууд
Огноо:
2025 оны 9 сарын 8 - 9 ний хооронд
Хурлын албан ёсны хэл:
Монгол, Англи
Форумын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/NUMlibrary пэйжид хандана уу