ХАА-н төв номын сан, ЭЗБС-ийн Маркетингийн тэнхимтэй хамтран ажиллаа.
Энэхүү ажлын хүрээнд 2025 оны 03-р сарын 18 нд Маркентингийн II -р ангийн оюутнуудад дараах чиглэлээр мэдээллийг хүргэж номын сангийн уншлага, үйлчилгээний танхимын зохион байгуулалтыг танилцууллаа.
1.ХАА-н төв номын сангийн товч танилцуулга
2.“Маркетинг” болон “Олон улсын худалдаа” хичээлийн ном, сурах бичгийн мэдээлэл
3.Бакалавр, магистрын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн танилцуулга
4.Ном, сурах бичгийн үзэсгэлэн
Хамтран зохион байгуулсан багш доктор Л.Отгонжаргал болон нийт идэвхтэй оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.