Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага эрчимтэй өөрчлөгдөж, чанар хүртээмжийг дээшлүүлэх бүх талын нөөц, туршлага харилцан хуваалцах, улмаар судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх зорилгоор 2021.02.06 нд Төрийн өмчийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд төрийн өмчийн 6 их сургуулийн номын санг хамтран ашиглах журам боловсруулсан. Төрийн өмчийн 6 сургууль дотроос ХАА-н номын сан нь ганцаараа КОХА г нэвтрүүлээгүй LIB4U номын сангийн программ ашиглаж байна. Тиймээс ойрын хугацаанд КОХА программмыг номын сангийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэглэх шаардлага тулгараад байна
ХАА-н номын сан нь КОХА программын нэвтрүүлэн ашиглаж буй МУИС, МУБИС, ШУТИС-ийн номын сангийн удирдлагуудтай уулзаж туршлага солилцож, заавар зөвлөмж авч ажилласан бөгөөд МУИС болон МУБИС номын сан ХААИС-ийн номын санд нь КОХА программ нэвтрүүлэх төслийг санал болгосон.
Энэхүү ажлын хүрээнд ХАА- н төв номын сан нь “Нээлттэй программ хөгжүүлэгчдийн холбоо” той 2025 оны 06-р сарын 04 ны өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. ХАА-н төв номын сан нь LIB 4 программ дах сан хөмрөгийн нөөцөө шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажилласан. Тус холбоо KOHA программ нэвтрүүлэхтэй холбоотойгоор программ суулгах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах, цахимжуулах, номын сангийн системд тохируулах, хуучин өгөгдлийг шинэ системийн өгөгдлийн санд оруулах, шинэ системийг хэвийн үйл ажиллагаанд оруулах зэрэг ажлуудыг гэрээний дагуу хийсэн. Ийнхүү 2026 оны 01 сараас эхлэн KOHA программыг номын сангийн үйл ажиллагаандаа ашиглахад бэлэн болоод байна.
Та бүхэн catalog.muls.edu.mn хаягаар хандан Koha програмын орчноос номоо хайж туршиж үзээрэй.