Номын сангийн ажилтнууд салбарын тэргүүний ажилтан цол хүртлээ
Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлсэн багш, ажилтнуудын төлөөлөлд өнөөдөр /2017.10.11/ ХААИС-ийн захирал Т. Хэрүүга, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г. Гантулга, Нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун нар шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр номын санч Т. Баярмаа, "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр номын сангийн жижүүр Б. Дугармаа нар шагнуулсан нь хамт олныхоо баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо.
ХААИС-д олон жил үр бүтээлтэй ажиллаж салбарын шагнал хүртсэн ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажилд нь амжилт амьдралд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе