Монголын үндэсний номын сан нь Номын сангийн нэгдсэн систем орон даяар нэвтэрч буйтай холбогдуулан номын санчдад Коха програмд ном каталогжуулахад нь туслах гарын авлага боловсруулж байгаатай холбогдуулан каталогжуулалтын ээлжит сургалт, хэлэлцүүлгийг 2024 оны 11-р сарын 15 нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн өмчийн их дээд сургуулиудын 10 гаруй каталогч, номын санчид оролцон , үндэсний номын сантай танилцаж, MARC21 форматын гарын авлагын бүтэц, агуулгын талаар хамтдаа ярилцаж санал бодлоо солилцлоо. Тус хэлэлцүүлгийн үр дүнд 6 ажлын хэсэг байгуулж, MARC21 форматыг илүү нарийн судлан "MARC21 форматын хялбаршуулсан монгол хэл дээрх гарын авлага" боловсруулах төлөвлөгөө гаргалаа.
Үндэсний номын сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахын хүсвэл энд дарна уу