Үндэсний номын 37 дахь удаагийн баярыг зохион байгуулсан “Номын соёлт ертөнц” ТББ-ын сурагчид номын баярын тайлангаа хэлэлцлээ. Энэ жилийн номын баярт нийт 300.0 мянга гаруй хүн оролцсон байна. ХАА-н төв номын сан “Номын соёлт ертөнц” ТББ-тай нягт хамтран ажиллахын зэрэгцээ тайлангийн хурлыг зохион байгуулахад нь дэмжин оролцож ХААИС-ийн болон мэргэжлийн хөтөлбөрүүд, номын сангийн орчин, мэргэжил сонголтын чиглэлээр танилцуулга хийж, спорт заалаар үйлчилж ажиллав. Тайлан, хэлэлцүүлгийн үеэр ХАА-н төв номын сангийн захирал, доктор Б.Буянзаяа номын баяр зохион байгуулсан ахлах ангийн 50 гаруй сурагчдад “Дээд боловсрол-мэргэжлийн лавлах” номоо бэлэглэж цаашдынх нь сурлага, хөдөлмөрт амжилт хүсэв. Хамтран ажилласан “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

