ХААИС-ийн ХШУС-ийн Нийгмийн ухааны тэнхим , ХААИС-ийн Төв номын сан нь хамтран хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Амьтны ферм ном”-ын хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа тул оюутан залуус та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Номын хэлэлцүүлэгийн зорилго:
Хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэдлэгээ солилцох, харилцан суралцах
Хамрах хүрээ:
Энэ улиралд Философи хичээлийг судалж буй 1-р курсын оюутнууд
Хаана, хэзээ:
ХААИС-ийн Төв номын сангийн 101 тоот танхимд 2024.12.10-ны 16.00-18.00 цаг
Зохион байгуулагч:
“Биофиль” оюутны клуб
Хамтран зохион байгуулагч:
ХААИС-ийн ХШУС, Нийгмийн ухааны тэнхим
ХААИС-ийн Төв номын сан
Оролцогчид тавигдах шаардлага:
● Амьтны ферм бүтээлийг бүрэн уншсан байх
● Энэ улирал философийн хичээл судалж байх
● Ялгаатай үзэл бодлыг хүндэтгэдэг байх
● Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтээ урьдчилан илэрхийлж суудлаа баталгаажуулсан байх /Учир нь суудлын тоо хязгаартай/