“Олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сангийн ашиглалт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга зам” хэлэлцүүлэг Шинжлэх ухааны технологийн сургуулийн номын санд 2025 оны 05-р сарын 28 нд зохион байгуулагдлаа.
Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Т.Намнан хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Хэлэлцүүлэгт МНСК-ын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Төрийн өмчийн их сургуулийн номын сангуудын цахим мэдээллийн сангийн өнөөгийн байдал, хамтран ашиглах боломж”, ШУТИС-ийн төв номын сангийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал “ШУТИС-ийн номын сангийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, туршлага ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Боловсролын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, ШУТ сан , төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор, номын сангийн захирал, номын санчид зэрэг 20 гаруй байгууллагын 70 гаруй мэргэжилтэн оролцож мэдээллийн сангийн ашиглалт, үр нөлөөг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох талаар санал бодлоо солилцож цаашид авах арга хэмжээнүүдийг ажлын хэсэг нэгтгэн дүгнэж Боловсролын яаманд хүргүүлэн ажиллахаар боллоо.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ШУТИС-ийн веб сайтаас авна уу