"Mongolian library update-2023" номын санч- мэдээллийн ажилтнуудын улсын X зөвлөгөөн 2023 оны 11-р сарын 15-нд боллоо.
Уг зөвлөгөөн энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Соёлын яам, Монголын номын сангуудын консорциум, Монгол Улсын Үндэсний номын сан, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулсан.
Зөвлөгөөнд их, дээд сургууль, нийтийн болон орон нутгийн номын сангуудын номын санч-мэдээллийн ажилтны төлөөллүүд оролцлоо.
Улсын зөвлөгөөнд:
1. "Mongolian Library Update 2014-2023" (1 to 10) зөвлөгөөн - Монголын номын сангуудын консорциумын Гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ;
2. “Үндэсний нэгдсэн цахим номын сан” - Соёлын яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ю.Алтантуяа;
3. "Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журам", “Цахим уншлагын үйлчилгээний журам” - Соёлын яамны Ахлах мэргэжилтэн Я.Орломсүрэн;
4. "Хиймэл оюун ухаан ба Номын сан" - БНСУ. Чоннам их сургуулийн Соёлын агуулгын (AI, BigData) тэнхимийн профессор
На Инсоп (Ph.D);
5. “МУҮНС арга зүйн төв болох нь: өнөөдөр, маргааш" - Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхий номын санч Т.Баярлах;
6. “Үндэсний цахим ном зүй-2023” - МУҮНС-ийн МАЗЭШХ-ийн дарга Т.Хайдав;
7. “Номын сан судлал-мэдээлэл” мэргэжлийн сургалт- судалгааны өнөөгийн төлөв байдал- СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор Sc.D, профессор Ж.Цэзэн, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг (Ph.D); багш Г.Наранцэцэг,
8. "Орхон аймгийн Нийтийн номын сангийн туршлага" - Орхон аймгийн нийтийн номын сангийн захирал Д.Цэнд-Аюуш;
9. "Баян-Өлгий аймгийн Нийтийн номын сангийн туршлага" -
Баян-Өлгий аймгийн нийтийн номын сангийн захирал Д.Алтынгүл нар тус тусын сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Илтгэлүүдийг дараах хаягаар орж татаж үзэх боломжтой.
http://sonin.nationallibrary.mn/s/newspapers/item-set/192630?page=1&sort_by=dcterms%3Atitle&sort_order=asc&fbclid=IwAR30Vp-efqLesnSjYgRtJmSrNzMxHqBMihjfOgf075k5fd3mN5EoQW14L3M
Энэхүү арга хэмжээнд ХАА-н төв сангийн удирдлага болон хамт олны төлөөлөл "Үндэсний цахим номын сан нэвтрүүлэлт”, “Номын сангийн сургалт, судалгааг хөгжүүлэх нь” салбар хуралдаанд оролцож туршлага, санал бодлоо солилцлоо.