Хөдөө аж ахуйн их сургууль Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь баярын өдрийг тэмдэглэн багш мэргэжилтнүүдээ төрийн дээд одон, салбар яамдын хүндэт тэмдэг, жуух бичгээр шагналаа.
“БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР ХАА-н номын сангийн номын санч Гомбосүрэнгийн Нарантуяа, номын санч, мэдээлэл зүйч Даваасүрэнгийн Болормаа, катологич Өлзийбатын Энхмаа нар тус шагнагдлаа.
Боловсролын салбарт олон жил үр дүнтэй ажиллаж, номын ариун цагаан буян түгээж ирсэн номын санчдадаа халуун баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь амжилт хүсье.