ХААИС-ийн Номын сан “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-т зориулсан өдөрлөгийг 2025 оны 04-р сарын 17-оос 04-р сарын 23-ны өдрүүдэд “ХУУДАС БҮРЭЭР ШИНЭ ЕРТӨНЦИЙГ НЭЭЕ” уриан дор уншигчид, багш, судлаачид суралцагчид болон ЕБС-ийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
2025 оны 04-р сарын 10
" Номын сан миний хувьд " сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг 04-р сарын 10 наас 04-р сарын 20 хугацаанд зохион байгуулав. Тус уралдаанд нийт арав гаруй оролцогч эсээ илгээснээс шилдэг гурван эсээг шалгаруулж талархал, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус урамшуулав.
2025 оны 04-р сарын 17
ХШУС-ийн хэл, соёлын тэнхимийн Ч.Хулан багшийн удирдлага дор Монгол үндэсний бичиг, соёл, түүх уламжлалаа өсвөр болон залуу үедээ өвлүүлэх, үндэснийхээ хэл бичгээ эзэмших хүсэл эрмэлзлийг хөхүүлэн дэмжиж, түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд “Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг, дурсгал” илтгэл хэлэлцүүлгийн зохион байгууллаа.
2025 оны 04-р сарын 18
“ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа. Сургалтыг нээж ХААИС-ийн ректор, доктор, профессор Б.Баасансүх үг хэлж, судлаач оюутнуудад эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв.
ХШУС-ийн Компьютерийн багш, доктор (Ph.D) Д.Оргил, "ТӨГСӨЛТИЙН АЖИЛ, НЭГ СЭДЭВТ БҮТЭЭЛИЙГ ҮЛГЭРЧИЛСЭН (WORD TEMPLATE) ЗАГВАРЫН ДАГУУ БИЧИХ" , ЭЗБС-ийн Эдийн засгийн багш, доктор (Ph.D), дэд профессор Г.Ганзориг, (ГАДААДЫН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН САНГУУДЫН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭ) сэдвийн хүрээнд төгсөлтийн ажил бичих , цахим мэдээллийн сангийн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд хэрхэн үр дүнтэй ашиглах, номзүй хийх, эшлэл татах, судлаачдын ёсзүй болон гадаад дотоодын нэр хүнд бүхий сэтгүүлд хэрхэн хэвлүүлэх талаар мэдээлэл хүргэлээ. Сургалтанд 40 гаруй бакалавр, магистрант, докторантур оролцлоо.
2025 оны 04-р сарын 18
ЭЗБС-ийн оюутны зөвлөл, Биофиль клубтай хамтран “Сэтгэж бодолъё” сэдэвт мэтгэлцээнийг удирдамжийн дагуу 2 үе шаттайгаар 6 сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
2025 оны 04-р сарын 21
Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал номын хэлэлцүүлэг 2025 оны 04-р сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөсөн. Энэхүү хэлэлцүүлгийг ХШУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш Ч.Отгон (Ph.D), Физик, математикийн тэнхимийн багш Д. Нямдаваа (Ph.D) нартай хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийт 6 сургуулийн 42 оюутан буюу 7 баг оролцсоноос:
Тэргүүн байр: 7-р баг (ХААИС-ийн харъяа ахлах сургуулийн XI-р ангийн сурагчид)
Дэд байр: 6-р баг (ЭЗБС, АЭС, ИТС, МЭС, ХШУС, МААБС-ийн I-р ангийн оюутнууд)
Гутгаар байр: 1-р баг (АЭС-ийн агрономич мэргэжлийн I-р ангийн оюутнууд) шалгаруулж талархал, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус урамшуулав.
2025 оны 04-р сарын 23
"Дэлхийн номын өдөр" баярын нэгдсэн арга хэмжээ
Өдөрлөгийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, номын сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах , шилдэг номын зохиогч, судлаач, уншигчийг алдаршуулах номын үзэсгэлэн, ном солилцоо, худалдаа, мэргэжил сурталчлах, АХА танин мэдэхүйн тэмцээн, музей болон зургийн үзэсгэлэн, төсөл хөтөлбөр, инновацын бүтээгдэхүүн клубуудын танилцуулга зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.
ХАА-н төв номын сангийн 2024-2025 оны хичээлийн жилийн ХАМГИЙН олон удаа үйлчилгээнд гарч уншигчдын хүртээл болсон "ШИЛДЭГ НОМ"-оор ХААИС, АЭС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Одгэрэл, ХААИС, АЭС-ийн захирал доктор, дэд профессор А.Буянбаатар нарын "ХӨРС СУДЛАЛ" ном шалгарлаа.
Шилдэг уншигч багш
Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим Б.Минжмаа
Ахисан түвшний шилдэг уншигч
Агроэкологийн сургуулийн Байгаль орчин хяналт үнэлгээ хөтөлбөрийн докторант багш Н.Мягмарсүрэн
Агроэкологийн сургуулийн Ойн инженер хөтөлбөрийн магистрант Н.Тодсайхан Шилдэг уншигч оюутан
Мал эмнэлгийн сургуулийн Малын их эмч 4-р ангийн оюутан О.Мөнхшүр
Агроэкологийн сургуулийн Ойн аж ахуйн инженер 3-р ангийн оюутан Должинсүрэн
Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мал зүйч 4-р ангийн оюутан Х.Санждорж
Инженер технологийн сургуулийн Хүнс үйлдвэрлэлийн инженер 4-р ангийн оюутан Ж.Чимэддулам
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Программ хангамж 3-р ангийн оюутан Ц.Оюунбилэг
Эдийн засаг, бизнесийн сургуулийн Бизнесийн менежмент 4-р ангийн оюутан С.Бат-Ирээдүй нар тус шилдэг уншигчаар шалгарч, талархал, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус урамшуулав.
Хамтран ажилласан байгууллага болон сургуулийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
ХААИС-ийн оролцогсод
АЭС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхим
МААБС ийн Бүтээгдэхүүн судлал хяналт үнэлгээний тэнхим
ИТС-ийн Цахилгаан хангамжийн тэнхим
ХШУС-ийн Програм хангамжийн тэнхим
ХШУС-ийн Математик физикийн тэнхим
ХШУС-ийн Хэл, соёлын тэнхим
ХААИС-ийн оюутны холбоо
Экосистем судалгааны төв
ХААИС Нүүдэлчдийн Соёл Иргэншлийн музей
ХААИС-ийн “ХАТАН ТУУЛ” театр
Номонд дурлагсад номын клуб
ШАГАЙН ХАРВАА КЛУБ
ГЕО ИНЖЕНЕР КЛУБ
Зочин байгууллага
ХУД 22-р хороо
Мал аж ахуйн технологи дамжуулах төв
KOPIA MONGOLIА
KOICA MONGOLIA
ШАГУАН ТУОЧА КОМПАНИ
Азхур номын их дэлгүүр - Azkhur Bookstore
ALPHA BOOK НОМЫН ДЭЛГҮҮР
DGB ХХК
DXN яармаг салбар

