тэмдэглэн өнгөрүүллээ
Хөдөө Аж Ахуйн төв номын сан “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ийг 7 дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээг ХААИС-ийн Агроэкологийн Сургуулийн “БОНХ-ЭКО КЛУБ” хамтран зохион байгуулсан бөгөөд тус клубийнхэн үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийж, шинээр гишүүн элсүүлэх ажлыг зохион байгуулав.
Сэтгэл судлаач, “Үг урлаачдын нийгэмлэг”-ийн тэргүүн, олон нийтэд “Чилаа” нэрээр танигдсан лектор Г.Бандицэрэн манай хамт олны урилгаар "Дэлхийн номын өдөр"-ийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд хүрэлцэн ирж “Зүрхний минь цоорхойд амьдраач“ сэдэвт лекцээ уншиж оюутнуудтай сонирхолтой яриа өрнүүллээ.
Энэ өдрүүдэд ХАА-н төв номын сан 2017-2018 оны хичээлийн жилд номын сан хөмрөгөө баяжуулсан 300 гаруй номоор үзэсгэлэн гарган сурталчилж, уншигч оюутнуудын дунд “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж амжилттай оролцсон оюутнуудыг урамшуулав.