ИТС- ийн цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш М.Анхбаяр, цахилгаан хангамжийн 1,2-р курсийн оюутнууд номын санд зориулж хийсэн 10 ш цахилгааны розеткыг 1-4 давхрын уншлагын танхим болон коридорт суурилуулж холболоо.
Номын сангийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан ИТС- ийн цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш М.Анхбаяр, цахилгаан хангамжийн 1,2-р курсийн оюутнууддаа нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлал, бүтээж туурвих үйлсэд тань өндөр амжилт хүсье.