Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага эрчимтэй өөрчлөгдөж, чанар хүртээмжийг дээшлүүлэх бүх талын нөөц, туршлага харилцан хуваалцах, улмаар судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх зорилгоор 2021.02.06 нд Төрийн өмчийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлын хүрээнд төрийн өмчийн 6 их сургуулийн номын санг хамтран ажиллах журам боловсруулсан. Төрийн өмчийн 6 сургууль дотроос ХАА-н номын сан нь ганцаараа LIB4U номын сангийн програм ашиглаж байна.
Хөдөө аж ахуйн төв номын сан нь Цахим номын сангийн иж бүрэн бааз бий болгож, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх стратегийн зорилтын хүрээнд Koha системийг үйлчилгээндээ нэвтрүүлэхээр Ректорын 2025 оны үр дүнгийн гэрээнд тусгасан. Энэ ажлын хүрээнд Монгол улсын боловсролын их сургуулийн номын сан, Нээлттэй програм хөгжүүлэгчдийн холбоотой гэрээ байгуулан мэргэжил, арга зүйгээр зөвөлгөө авч ажиллахаар боллоо.
Номын сангийн “Koha” системийг анх 2000 онд Шинэ Зеландын Katipo Communications компани "Horowhenua" номын санд зориулан “Koхa 1.00” хувилбарыг бүтээсэн бөгөөд нээлттэй эх бүхий номын сангийн анхны үнэгүй систем (ILS- Integrated Library System) юм. Номын сангийн “Koхa “ систем нь “Perl” хэлээр бичигдсэн, “MySQL” өгөгдлийн сан дээр тулгуурласан, холбоост өгөгдлийн 130 гаруй хүснэгттэй (хувилбараасаа шалтгаалан) , ”Zebra” хайлтын систем болон олон улсын номзүйн “MARC21”стандарт, мөн номзүйн мэдээллийг дамжуулах “Z39.50” протоколыг дэмжин ажилладаг систем юм.
