ХАА-н төв номын сангийн төлөөл 2025 оны 03-р арын 12 нд МУБИС-ийн төв номын санд болсон Бурхан багшийн сургаал номын нээлт, ном хандивлах үйл ажиллагаанд оролцож Бурхан багшийн сургаал ном хүлээн авлаа.
“Бурхан багшийн сургаал”-ийг одоогоос 30 жилийн өмнө тухайн үеийн Соёлын сайд Н.Энхбаяр монгол хэлээр орчуулж, яруу найрагч, төр нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар, Ж.Хатанбаатар нар хянан тохиолдуулж, Японд 10000 хувь хэвлүүлжээ. Номыг нээх, хүлээн авах ажиллагаанд оролцсон 500 хүнд 500 ширхэг номыг үнэгүй тарааж, бүх номын сангуудад бэлэглэж байв.
Өдгөө тус номыг Японы монгол судлаач, эрдэмтэн Төвчүүд Байгал монгол бичигт хөрвүүлэн, мөн 10000 хувь хэвлүүлэн монголын нийт номын сангуудад түгээхээр болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/mubislibrary авна уу