ХАА-н төв номын сангийн захирал доктор Б.Буянзаяа БНХАУ-ын Жэжян их сургуулиас зохион байгуулсан “Шинжлэх ухаан технологийн засаглал᠌”, номын санч-мэдээлэл зүйч Д.Болормаа Бээжин хотноо зохион байгуулагдсан “Сайн сайхны төлөө AI-ийн ирээдүйг бүрдүүлэх нь: Хэрэглээ ба хөгжлийн стратегийн талаархи дэлхийн хэтийн төлөв ”хөтөлбөрт тус тус амжилттай хамрагдлаа.
Хөтөлбөр нь Хятадын тэргүүлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, аж ахуйн нэгжүүдийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид лекц унших, тэргүүлэх чиглэлийн компаниудаар зочлох байдлаар явагдсан.
Мөн Хятадын үндэсний номын сан, Жэжян их сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан байна.
“Шинжлэх ухаан технологийн засаглал᠌”



“Сайн сайхны төлөө AI-ийн ирээдүйг бүрдүүлэх нь



БНХАУ-ын үндэсний номын сан
Анх 1909 онд байгуулагдсан.Хятад хэл дээрх бүтээл, хуучин архив, түүхэн баримт сэлтээрээ дэлхийд хамгийн баялаг сан хөмрөгтэй. 42 сая гаруй ном, гар бичмэл, хэвлэмэл материал хадгалдаг.




