“Номын баяр-2023” нээлтийн үйл ажиллагаа 09-р сарын 18 нд амжилттай боллоо.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:
- ХАА-н төв номын сангийн захирал доктор Б.Буянзаяа нээлтийн үйл ажиллагааг нээж , уншигч оюутнуудад тулгарч буй асуудлын талаар ярилцаж, нээлттэй санал бодлоо солилцлоо
- ЭЗБС-ийн багш Л.Отгонжаргал, маркетинг болон цахилгааны инженерийн ангийн оюутнууд нээлттэй чөлөөтэй ярилцаж, номын сангийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж болох шинэ санаа шийдлийг тодорхойлох зорилгоор баг болон хуваагдаж санал бодлоо солилцлоо.
- Мэдээлэл зүйч Д.Болормаа ХАА-н номын сангаар хэрхэн үйлчлүүлэх, электрон каталог ашиглах талаар мэдээлэл өглөө.
- Арга хэмжээнд оролцсон уншигчдад номын сангийн танилцуулга, брошурыг тарааж, уншигчийн бүртгэл, сунгалтыг хийлээ
Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон багш, оюутнуудадаа баярласан талархсанаа илэрхийлж, амжилт хүсье.