Эрхэм багш танд энэ өдрийн мэнд хүргэе
ХАА-н төв номын сангаас профессор, багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид та бүхэндээ хандан “Цахим ном, цаглашгүй үйлс” уриалгыг гаргаж байна.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ХААИС-ийн хичээл сургалтын үйл ажиллагаа онлайн хэлбэрт шилжиж, номын сангийн үйлчилгээ цахим хэлбэрээр явагдах болсонтой холбоотойгоор оюутан, суралцагч, судлаачдын сургалт, судалгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж цахим ном, материалаа номын санд хандивлахыг уриалж байна.
Таны хандивласан материалыг хэвлэх, татаж авах боломжгүйгээр номын сангийн электрон каталогт байршуулж уншлага үйлчилгээнд оруулах болно. Үүнд: Ном сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, хурлын эмхэтгэл, тайлан, танилцуулга болон бусад стандарт шаардлага хангасан материал орно.