37 дахь удаагийн “Номын баяр” 2025 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.
Ард иргэд, хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж байна.
Баярын үеэр номын үзэсгэлэн, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болно.
Энэхүү арга хэмжээнд ХАА-н номын сан нь ХАА-н чиглэлийн ном сурах бичгээ сурталчлан таниулах зорилгоор номын худалдаа, үзэсгэлэн гаргаж оролцоно.
Эрхэм хүндэт профессор багш, судлаачид та бүхнийг туурвисан бүтээл, ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний ажлаа сурталчлах нийтийн хүртээл болгох, зах зээлд борлуулахад хамтран ажиллахыг урьж байна.
