“Mongolian library update” зөвлөгөөн 2014 онд анх зохиогдож эхэлсэн цагаасаа тасралтгүй зохиогдсоор ирсэн бөгөөд улс орон, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд жилүүдэд ч салбарын тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн болоод бусад салбарын эрдэмтэн судлаачдын өргөтгөсөн хүрээнд хэлэлцэж дүгнэлт, шийдэл гарган төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэн, бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллажээ . чадавхжуулах чиглэлээр түүчээлсээр ирсэн.
Энэ хугацаанд тус зөвлөгөөнөөр дотоод гадаадын нийт 90 гаруй номын санч, мэдээллийн ажилтны 120 гаруй сэдвээр асуудал хөндсөн илтгэл хэлэлцэжээ.
“Хамтдаа хөгжье” уриатай Монголын номын санч- мэдээллийн ажилтнуудын “Mongolian library update” зөвлөгөөн XI дэх удаагаа 2024 оны 11 сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Монголын номын сангуудын консорциум, хамтран ажиллагч, зохион байгуулагчаар Дотоод хэргийн их сургууль ажиллаж байна.
Зөвлөгөөнд бүх шатны номын сангуудын төлөөлөл 100 гаруй номын санчид хамрагдаж байна.
XI дэх удаагийн зөвлөгөөнөөр өнгөрсөн арван жилийн хугацаан дахь үйл ажиллагаагаа дүгнэж, ирж буй шинэ арван жилд анхааран ажиллах MLC 3.0 төлөвлөгөө, зорилтоо танилцуулахын зэрэгцээ нийтийн болон ИДС, ЕБС-ийн сургуулийн номын сангуудын асуудлыг нарийвчлан авч хэлэлцэх бөгөөд номын сангаас гарах соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зөвлөлдөх салбарын түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах, ном зүйн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх чиглэлээр хамтын ажиллагааны уриалга, урилгыг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэхээр зорьжээ.
Мэдээллийн эх сурвалж:https://www.facebook.com/MongolianLibraries